Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
МАН Д.АМАРБАЯСГАЛАН, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН ХУВИЙН КОМПАНИ БИШ

-МАН-ЫН БАГА ХУРАЛ БОЛ ЗАЛЬ МЭХ- 

Засгийн газрын тэргүүний суудал ганхаж, “огцрох амархан” жагсаал төв талбайд болсоор байна. Улс төрчид болсон хойно асуудлыг өөрт ашигтайгаар тайлбарлаж, тархи угаахыг оролдож байгааг иргэд сайтар ажиглах ёстой юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хүү О.Тэмүүлэнгийн тансаглал бол аавынх нь өндөр албан тушаалтай шууд холбоотой гэж үзэж түүнийг авлигад сэжиглэж байгаа юм. Ингээд зогсохгүй хамаатан саднаа Хотын даргаар томилж, хамаарал бүхий ТББ-ын дансандаа 1,3 тэрбум төгрөг шилжүүлсэн нь ч авлигын шинжтэй тул Ерөнхий сайдын эдгээр үйлдлүүд ёсзүйн хувьд уучилж боломгүй улс төр билээ. Харин Засгийн газар өөрсдийгөө өмгөөлж хамгаалахын тулд хүү нь “насанд хүрсэн шүү дээ” гэж байна.

Эдийн засаг нь хөгжсөн, хувь хүний эрх чөлөө, компаниудын засаглал сайтай, шударга ёс тогтсон оронд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ үйлдлийг шууд авлига, хулгайтай холбож, улс төрөөс үтэр түргэн зайлуулдаг. Гэтэл МАН-ын дарга нар “миний хүн, чиний хүн” гэж намаа хоёр, гурав хувааж, ард түмний төлөөллийг МАН-д ямар ч эрх мэдэлгүй болгож орхисон нь МАН бол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хувийн компани мэтээр ойлгуулж байна. Тиймээс энэ намд хамааралтай хүн нэг бүр асуудалд шударгаар оролцож, үзэл бодлоо илэрхийлэх нь чухал болоод байна. Дарга л шийддэг, даргын үзэл бодол л зөв байдаг биш хамтын хүчээр ярилцаж, удирдагчаа тодруулаасай.

МАН-ын 300 гаруй мянган гишүүн тус намын бага хурал болон Удирдах зөвлөлөөр дамжуулж улс төрийн хүсэл сонирхолоо илэрхийлдэг байх ёстой. Эдгээр хүмүүс МАН-ын чиг шугамыг гажуудуулалгүй олон нийтийн талд зогсож, МАН-ын дарга хэн байх, дотоод үйл ажиллагаа хэрхэн өрнөх, ил тод байх зэргийг дүрэмчилсэн байдаг ч одоо Ерөнхий сайдын суудал ганхсан асуудалд “Д.Амарбаясгалан л мэднэ” гэхчлэн тархи угааж байна.

МАН эрдэм мэдлэгийг чухалчилдаггүй, дүр эсгэсэн “харвардчидтай” гэдгийг монголчууд харлаа. Энэ намд олигархиуд эзэн сууж, сайдынхаа суудлыг хуваадаг нь ч ил боллоо. Хэрвээ эрдэм мэдлэгийг чухалчилж байсан бол эрдэмтэд дээшээ морилж, дарга дагасан бялдуучид үүдэнд байх байлаа.  

Ерөнхий сайдын суудалтай холбоотой МАН-ын бага хурал маргааш товлогдсон. Асуудал нь мөн л толгой эргүүлсэн, асуудлыг өөр чигт хандуулж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өнгөрсөн жил дахин томилоход бага хурал, удирдах зөвлөлөөсөө асуугаагүй, санал ч хураагаагүй. Харин огцрох дээрээ тулсан чинь бага хурлаасаа асууна гэж өөрөөсөө бүх асуудлыг зайлуулах арга заль хэрэглэж байна. Ингэхдээ Ерөнхий сайдыг огцруулах биш харин эвслийн Засгийн газар байх уу, үгүй юу гэж хэлэлцэх юм байна.

Монголд Л.Оюун-Эрдэнээс илүү шударга, эрдэмтэй хүмүүс бий. Эрдэм боловсролтой хүмүүс бусдад бялдуучилдаггүй тул тэднийг гудамжинд гаргасан. Нам дотроо тэд буланд шахуулж байна. Харин төрөөс төрсөн тэрбумтнууд авлигадаж Засгийн газрын гишүүний суудлыг худалдан авдаг нь хэнд ч нууц биш. Тиймээс МАН өөрөөсөө эхэлж, дотроо ардчилсан сонгууль явуулах нь зүй ёсных билээ.

20 May 2025 01:02PM
Б.БОЛД
399
Сэтгэгдэлүүд
МАН 2025-05-20 13:1659.153.114.77
МАН БҮХ ТҮВШИНД СҮЙРСЭН, ТӨРИЙН АЛБАНД ДАНДАА ДАРГА НАРЫН ТАНИЛУУД, ЧАДВАРГҮЙ ХҮМҮҮС ИХ БАЙНА. МОНГОЛ УЛСЫГ СҮЙТГЭЖ БАЙНА
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ