Өнөөдөр
Jan 28, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
video medee test Жо Байден: Ираны газрын тосн

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилын талтай Ираны газрын тосны байгууламжуудад довтлох эсэх талаар ярилцаж байна гэж мэдээлжээ.

Сэтгүүлчид түүнээс Израилын тус довтолгоог дэмжих үү гэж асуухад Байден “Бид энэ талаар ярилцаж байна” гэсэн хариулт өгөв.

Түүний ийн хэлсэн үгийн дараа Брент ангиллын газрын тосны үнэ даруй таван хувиар өссөн байна.

Гэхдээ Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь Израилын талаас Ираны цөмийн байгууламжуудад цохилт өгөхийг дэмжихгүй хэмээн мэдэгдэж байв.

Тэрбээр лхагва гарагт Их долоогийн бүлгийн удирдагчидтай уулзаж, Израил улс Ираны цохилтын хариуг өгөх эрхтэй гэхдээ эн тэнцүү цар хүрээтэй байх ёстой" гэдэгт санал нэгдсэн тухай мэдээлсэн.

Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Ираны арми мягмар гарагт Израил руу 180 баллистик пуужин харвасныхаа хариуг төлөх ёстой хэмээн мэдэгдээд буй.

Ираны талаас энэ дайралт нь Хамас бүлэглэлийн удирдагч Исмаил Хание, Хезболлагийн удирдагч Хассан Насралла, Ираны Хувьсгалт гвардийн командлагч Аббас Нилфорушан нарын амийг хөнөөсний хариу гэсэн юм.

07 Oct 2024 08:11PM
Bold
188
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ