
Японы Хөдөө аж ахуйн сайд Такү Это өнгөрсөн Ням гарагт Сага мужид болсон уулзалтын үеэр “Би будаа худалдаж авч үзээгүй” гэж хэлсэн нь шүүмжлэл дагуулж байна. Төрийн албан хаагчийн цалингаар амьдардаг сайд нь будаа худалдан авч үзээгүй байгаа нь амьдралаас хол тасарчээ гэж японы ард түмэн үзжээ. Ингээд иргэдийн дунд шүүмжлэлд өртсөн Японы Хөдөө аж ахуйн сайд гурав хоногийн дотор огцрох өргөдлөө Ерөнхий сайддаа өгчээ.
Огцрох өргөдлөө өгсөн Такү Это сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө "Будааны үнэ тэнгэрт хадсан энэ үед би туйлын зохисгүй мэдэгдэл хийсэн. Үүнийхээ төлөө чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Би энэ хүнд цаг үед салбараа удирдаж чадах эсэхдээ эргэлзэж эцэст нь ийм шийдвэр гаргалаа” хэмээн огцрох шалтгаанаа тайлбарлажээ.
Мөн Ерөнхий сайд Ишиба ч мөн мэдэгдэл хийж, “Энэ томилгоог хийсэн хариуцлагыг би бүрэн хүлээнэ. Олон нийтийн шүүмжлэлийг хурдан хүлээн авлаа” хэмээжээ.

21°C
