Өнөөдөр
Jul 23, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
1 САЯ ЖУУЛЧИН АВЧРАХЫН ТУЛД 11 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛНА

ССАЖ-ийн сайд Ч.Номин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар аялал жуулчлалын салбарт 2030 он гэхэд 1 сая жуулчин авчирна гэж ярьсан байна. Тиймээс энэ салбарт ажилладаг компаниудыг дэмжихийн тулд 6 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээл олгох Засгийн газрын тогтоолыг баталжээ. Салбаруудаа хөгжүүлэх нь сайд нарын ажил мөн боловч аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн хойно төсвийн том гаарсан хулгай явдаг нь нэгэнт ил болсон. Ялангуяа арын хаалгаар Засгийн газарт томилогдсон сайд зөв шударгаар ажиллах нь юу л бол гэдгийг зарим иргэд хэлж байна.

ССАЖ-ийн сайд Ч.Номин Соёлын яамыг байгуулсан гуравхан жилийн хугацаанд 8 төрийн нарийн бичгийн дарга сольсон. Яамдын Төрийн нарийн бичгийн дарга бол салбарын мөнгө, санхүүгийн зарцуулалтанд гарын үсэг зурдаг, яамны тамга барьдаг өндөр албан тушаал. Гэвч Соёлын сайд Ч.Номин өөрийн хүнээ томилуулахын тулд Засгийн газраас томилсон 7 төрийн нарийн бичгийн даргыг халж, эцэст нь өнгөрсөн сард өөрийнхөө зөвлөх гэх С.Оюунбилэг гэгчийг томилсон юм.

Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар аялал жуулчлалын компаниудад 6 хувийн хүүтэй зээл олгохоор болжээ. Арилжааны банкуудын бизнесийн зээлийн хүү 18-23 хувь байгаа. Засгийн газар 6 хувийн хүүтэй зээл олгоно гэдэг нь зөрүү болох хүүгийн мөнгийг зээл авсан компаниудын өмнөөс татвар төлөгчийн мөнгөөр төлнө гэсэн үг юм. Гэтэл аж ахуйн нэгжүүдийг шударгаар эрэмбэлж зээл олгодог тогтолцоо Монгол Улсад байхгүй. Заавал салбарын сайдын эсвэл төрийн албан хаагчдыг таньдаг, мэддэг хүмүүсийн ойрын хүмүүс л энэ зээлээс авдаг билээ.

21 May 2025 11:10AM
З.ЗАЯА
313
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ