Өнөөдөр
Jul 23, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ХЯТАДУУД АВЛИГАЧДЫГ ЦААЗАЛЖ ЧАДДАГ УЧРААС ЯДУУРАЛ ЭРС АРИЛЖ БАЙНА

Монгол Улсад нүүрсний 44 их наядын хэрэг гарч, авлигачид, албан тушаалтнуудын нэрийг зарлаад өнгөрсөн. Яг энэ үйл явдалтай зэрэгцээд БНХАУ-ын Баяннуур аймагт авлигачдыг цаазалж, заримаас нь хөрөнгө хураасан байдаг. Хятадууд авлигачдыг Хятад улсад хэрэггүй хүн гэж үздэг. Учир нь авлигачид бол нийгмийн болон хүний хөгжил цэцэглэлтийн хамгийн том саад тотгор юм. Харин Монгол Улсад улс төрчид хөшигний ард тохиролцож, найрааны Засгийн газрыг байгуулсан байдаг. Нүүрсний хулгайчид ч бүгд дарга болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэнэ, ард түмний талд зогсоно гэсэн ч тэрээр зургаан жил төрийн өндөр алба хашихдаа ард түмнээсээ хол тасархай хөлжжээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Засгийн газар парламентын дээр гараад суучихсан, хяналт тогтолцоо нуран унасан, Ерөнхий сайдын суудлыг гишүүдтэй эн тэнцүүлж буулга” гэхчлэн зарим шаардлагыг чимээгүйхэн тавьж байна. Түүний хэлээд байгаа санаа нь Засгийн газар хяналтаас нэгэнт гарвал хулгай, луйвар, авлига, албан тушаалын наймаа энгийн жирийн үзэгдэл мэт болж, Монгол Улс хөгжих нь бүү хэл ардчиллаа ч алдаж, хууль биш хүн жинхэнэ утгаараа засаглана гэж эмээж байгаатай холбоотой.

Тиймээс Засгийн газар хяналтаас гарч болохгүй. Засгийн газар Монгол Улсын иргэдийн төлсөн татварыг юунд хэрхэн зарцуулахыг бүрэн мэддэг эрх мэдэлтэй. Гэвч Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан найрааны Засгийн газар төсвийн мөнгийг хэд дахин тэлж, 14 мега төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр энэ цаг үед амьдарч байгаа иргэдийн нуруун дээр ачаа үүрүүллээ.

Л.Оюун-Эрдэнэ аавынхаа талын хамаатан үеэл Х.Нямбаатарыг Хотын даргаар томилсон энэ захирамж л түүнийг авлигатай шууд холбоотой, өндөр албан тушаалд тэнцэхгүй гэдгийг батлах байтал монголчуудын хэн нь ч түүнд буруу өгөөгүй, харин ч ажлаа хийх боломжоор л хангасан юм. Гэвч найзан дундаа хулгайлж, найрааны Засгийн газрыг байгуулан хотын 1,3 тэрбум төгрөгийн төсвийг Л.Оюун-Эрдэнийн эзэмшиж байсан хувийн төрийн бус байгууллагадаа шилжүүлэн авсан хэрэг нь түүнийг шударгын дүр эсгэсэн луйварчин, авлигач байсныг харуулж байна.  

Үндсэн хуулийн үзэл санааны эсрэг байгуулсан эвслийн Засгийн газрыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Найрааны Засгийн газар” гэж нэрийдсэн нь ч бий. Найрааны Засгийн газар байгуулагдсаны дараа яам, тамгын газрууд хүний нөөцийн чадварын хомсдолд орж, ажлаа яг таг мэддэг өндөр мэргэжилтнүүд эрс цөөрчээ. МАН, АН, Хүн намд цүнх барьсан, дарга нарын хамаатан садан, ойрын хүмүүсээр төрийн алба дүүрч, төрлийн алба болоод байна. Харамсалтай нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бурууг засч, зөв болгохын оронд нүдэн балай чихэн дүлий сууж байгаад намын нөхөд нь гомдоллож байна. Тухайлбал, орон нутгийн сонгуулийн дараа зарим аймгийн Засаг дарга нар төрийн албаны шалгуурт тэнцээгүй байхад нь Ерөнхий сайд үг дүүгүй томилсон байдаг. Энэ нь Ерөнхий сайд өөрийн өндөр сэнтийгээ л хадгалж байвал бусад хэл ам хийж байгаа хүссэн хүнд нь төрийн жолоог нь атгуулах гэсэн арга заль гэж юм мэдэх хүмүүс олонтаа тайлбарлажээ.

Монгол Улсад байдал сайжирсангүй. Зам талбай, барилга байшин л ярихаас бус хувь хүний эрхийг дээдэлсэн, тав тухтай нийгэмд амьдруулья гэж ярьдаггүй, тийм нийгэм ч бүтээж чадсангүй. Засгийн газрын нэн тэргүүнд хийх ёстой ажил бол иргэдийг ажлын байраар хангаж, цалин орлого нь амьдралд хангалттай хүрэлцэхүйц байх нийгмийг бүтээх ёстой. Гэтэл ажлын байр хэдээр нэмэгдэв, ядуурал хэдэн хувиар буурсан бэ гэхэд Засгийн газрын аль ч сайд бодитой хариулт өгч чаддаггүй. Учир нь тэд хийж чадаагүй юм. БНХАУ авлигачидтай тэмцэж чаддаг учраас ард түмэн нь ажлын байртай, ядуурал нь хэдэн зуун саяар буурч, эдийн засаг нь дэлхийн ноймор 1 байх уу үгүй юу гэж яригдаж байна.

21 May 2025 11:22AM
З.ЗАЯА
292
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ