
Засгийн газрын хуралдааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нартай тусгайлан уулзлаа. Өнөөдөр 15:00 цагт МАН-ын 369 гишүүнтэй Бага хурал хуралдана. Өнгөрсөн жил баяр наадмын үүрээр байгуулагдсан Эвслийн Засгийн газар цаашид байх эсэхийг бага хурлын гишүүд шийдэх юм.
Ерөнхий сайд Бага хурлаасаа өмнө сайд нартай тусгайлан уулзаж байгаа нь Бага хурлын гишүүдэд нөлөөллийн ажил явуулж, багцал гэсэн үүрэг даалгавар өгсөн байж болзошгүй байна. МАН бол гишүүдээ багцлахдаа гарамтай. Төв нам ч бай, орон нутгийн анхан шатныхан ч бай. МАН-ын Бага хурлынхныг багцалж, хамтарсан Засгийн газраа авч үлдэх чиглэл өгсөн асуудал ч яригдаж байна. Уг нь МАН-ын гишүүд нэг даргын төлөө шударга бусын хажуугаар нүдээ аних бус, зөв бурууг тунгаан бодож шийдвэр гаргах нь илүү чухал юм.
Энэ уулзалтын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-ын дарга Л.Гантөмөр, Хүн намын дарга Т.Доржханд нартай уулзаж байна.

11°C
