
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига, хулгайн хэрэгт нэр холбогдсон асуудал хамтарсан Засгийн газрыг цаашид тогтвортой авч явахад бэрх хэмээн үзсэн байна. Ингээд өчигдөр үүр цайтал МАН-ын бага хурал хуралдаж, 67 хувийн саналаар хамтарсан Засгийн газраас АН-ыг хөөх шийдвэр гаргажээ.
Учир нь АН засгийн газартай хамтарсан хэдий ч сөрөг шүүмжлэл ихээр өрнүүлж, ажил явуулахгүй байгаа асуудлыг хөндсөн байна. Мөн энэ үйл явдалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газар хамтрахгүй бол Ерөнхий сайдын ажлыг хийхгүй гэж мэдэгджээ. Ингээд Бага хурлын гишүүд хамтарсан Засгийн газрыг алдаатай ажиллаж байна хэмээн үзэж дэмжээгүй юм байна. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдаасаа огцорц, танхимаа бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудал яригдаж байна.
Л.Оюун-Эрдэнийн эвслийн Засгийн газрыг Үндсэн хуулийн эсрэг байгуулсан. Учир нь МАН 68 суудалтай ч улс төржилтөө дийлэхгүй хэмээн үзэж, Үндсэн хуульд заагаагүйгээр Засгийн газраа байгуулсан байдаг. Хууль зөрчиж байгуулагдсан Засгийн газрыг МАН-ын Бага хурлын гишүүд дэмжээгүй бөгөөд үндсэн шалтгаан нь орон нутгийн анхан шатанд төрийн албаны халаа сэлгээг их хэмжээгээр хийж, зөвхөн даргын таньдаг хүмүүс ажилтай болж байгаад гишүүд нь дургүйцжээ. Мөн мега төсөл хэрэгжүүлэх нэрийдлээр төсвийн мөнгийг гарын салаагаараа урсгаж, хяналтгүй болж байгаад бухимдсан байна.

11°C
