Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
О.АЛТАНГЭРЭЛИЙН САНААЧИЛСАН ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛЬ НЬ АВЛИГАЧДЫГ УЛАМ БҮР ӨӨГШҮҮЛНЭ

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл Нийтийн албан тушаалтны нотлож чадаагүй хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьсан. Энэ хуулиар үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу авлига, хулгайгаар хөлжсөн төрийн албан хаагч, өндөр албан тушаалтны хөрөнгийг хураан авах, нэхэмжлэх эрхзүйн орчныг бүрдүүлнэ хэмээн тайлбарласан юм. Гэвч хулгай, авлига, хууль бус хөрөнгө цуглуулсан нийтийн албан тушаалтныг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн бодсон хуулиар бол эрүүгийн ял үүрүүлэх боломжгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, авлига авч, хулгай хийж хөлжсөн нийтийн албан тушаалтны хөрөнгийг эрүүгийн биш иргэний журмаар хурааж, түүнд ял оноохгүй “өршөөл” үзүүлэх гэж байгаа хуулийн төслийг Засгийн газар бэлдэж УИХ-д өргөн бариад байна.

Хууль ёст нийгэмд буруу зүйл хийж, бусдад хохирол учруулсан бол заавал хариуцлага буюу ял хүлээх, түүнийг эдлүүлэх нь хамгийн чухал болохоос хуулиар хулгайч, луйварчид, авлигачдыг өршөөж болохгүй юм. Өөрөөр хэлбэл, үндэслэлгүй хөрөнгөжсөн нийтийн албан тушаалтны хөрөнгийг ял эдлүүлэхгүй, зөвхөн иргэний журмаар хураах нь тэдэнд харин ч өршөөл болж байгаа гэсэн үг.  Энэ нь нийгэмд авлигачдыг улам бүр өөгшүүлэх эрсдэлтэй юм. Тиймээс ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн санаачилсан хөрөнгө хураахтай холбоотой хууль нь авлиачдыг өмөөрсөн, ял хэлтрүүлсэн, цаашид улам бүр өөгшүүлж, нийгэмд асар их хохирол учруулах хуулийн төсөл боллоо гэж зарим хуульчид үзэж байна. Шударга хуульчид бол авлигыг өөгшүүлэхгүйн тулд хууль бус хөрөнгийг нь хураан аваад нэмж ял эдлүүлэх нь авлигатай тэмцэх зөв зам гэж үзэж байна.

22 May 2025 11:36AM
312
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ