Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ҮАБЗ-ИЙН ХУУЧИН “ГУРВАЛ” ЭЭЛЖ СОЛИЛЦОХ УУ

Л.Оюун-Эрдэнийн дараагийн “залгамжлагч” хэн байх вэ гэдэг уралдаан улс төрд өрнөж байна. Хэвлэлүүд олон таамаг дэвшүүлж байгаа ч тэдний ихэнх нь одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн улс төрд “тэжээсэн” хүмүүсийг нэрлэж байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг нэрлэсэн ч тэрээр нэрээ татсан. Харин ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өөрийгөө Ерөнхий сайд болчихно гэж ихэд горьдож яваа бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг өнөөдрөөс ярьж эхлээд байна. Нэр яригдаж байгаа эдгээр хүмүүс бүгд улс төрд цэвэр үү гэвэл үгүй. Бүгд л ЖДҮХС-ийн зээл, Хөгжлийн банкны хулгай, томоохон бүтээн байгуулалтыг зогсоосон буруутан, цүнх баригч гэхчлэн улс төрчдийн хувьд үхлийн цохилт байж болох бүх муу муухайд нэрээ холбосон. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар өнгөрсөн сонгуулиар төрөлх аймгийнхнаа дэмжлэгийг ч авч чадаагүй. Түүнийг УИХ-ын даргаар ажиллаж байсан ч хангайн бүсийнхан муу дүн тавьж, УИХ-д гаргаагүй.

Г.Занданшатар шатартай нөхөрлөж, номоор имижээ бүрдүүлсэн. Түүнийг М.Энхболдыг огцруулсны дараа УИХ-ын даргаар томилсон байдаг ч Хүн намын Т.Доржхандын ҮХЦ-д хандсан бүх хүслийг гүйцэлдүүлэхийн төлөө ажилласан гэмээр олон шийдвэр гаргаж байсан юм. УИХ-ын дарга асан Г.Занданшатар 3 жилийн хугацаанд УИХ-ын даргаар ажиллахдаа Үндсэн хуульд гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Ихэнхдээ Монголд хэрэггүй өөрчлөлтүүдийг хийсэн гэж хуульчид болон судлаачид ам муутай байдаг. Засгийн газрын гишүүдийг бүгдийг нь давхар дээлтэй болгож, парламентын хяналт хариуцлагын тогтолцоог нуран унагааж, сонгуулийн холимог тогтолцоогоор улс төрд бэлтгэгдээгүй, цаг нь болоогүй байсан хүмүүсийг жагсаалтаар УИХ-ын гишүүн болголоо гэж дургүйцэх хүмүүс олон. Хамгийн гол нь Монголын төр төр засаг шиг байхаа больж, хуйвалдааны зарчмаар асуудлыг шийдэж, Үндсэн хуулийг зөрчсөн ч нүдээ аниад өнгөрдөг тийм тогтолцоог гаршуулахад Г.Занданшатар хувь нэмрээ оруулсан гэж хэлэх нь бий.

Тэгвэл одоо түүнийг дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлнэ гэх яриа чих дэлсэж байна. МАН-д түүнээс өөр кандидат байхгүй юм гэнэ. Тиймээс Л.Оюун-Эрдэнийг залгамжлуулж суудлыг нь өгөх тухай яриа өрнөж байна. Засгийн газрыг Засгийн газар шиг ажиллуулахын төлөө биш Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг ялуулахын төлөө ийм сонголт хийх тухай Тусгаар тогтнолын ордонд ярьж байна. УИХ-ын дарга асан Г.Занданшатар бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхад, Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад ҮАБЗ нэртэй малгайн дор хамтарч нүүрсний олон оффтэйк гэрээг үзэглэсэн гэж түүнийг буруутгах нэгэн цөөнгүй бий. Тиймээс л У.Хүрэлсүх, Х.Баттулга, Г.Занданшатарын хуучны ҮАБЗ-ийн “гурвал” гэж хэлээд байгаа юм. Нүүрсний оффтэйк гэрээний уршгаар одоо ч монголын нүүрсийг хамгийн хямдаар хятад руу зөөсөөр байгаа. Хуучны ҮАБЗ-ийн гурвал байраа сольж, ээлж хүлээлцэх дүр зураг харагдаж байна.

23 May 2025 01:29PM
Б.БОЛД
445
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ