
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт МАН-ын Бага хурлыг хуралдуулсан. Гол нь Засгийн газартай хамтарч байгаа АН-ыг засгаас гаргах эсэх асуудлыг МАН-ын Бага хурлаараа шийдүүлсэн байдаг. МАН-ын Бага хурлын гишүүдийн олонх нь АН Засгийн газартай хамтарч ажиллах нь буруу гэдэг шийдвэрийг гаргасан юм. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хэрвээ АН-ыг хамтрахыг буруу гэж үзвэл Ерөнхий сайдын ажлаа өгнө” гэж ч хэлсэн удаа бий.
Гэтэл МАН-ын Бага хурал шийдвэрээ гаргачихаад байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намынхаа шийдвэрийг хэрэгжүүлэхгүй луу унжиж байгаа нь асар том эрх ашгаа хамгаалах гэсэн явуургүй үйлдэл байна гэж хардахад хүргэж байна. МАН-ын Бага хурлын гишүүдийн гаргасан шийдвэрийг намынх нь дарга хэрэгжүүлэхгүй байгаад бухимдаж, мөн гайхацгааж байна. Намынхаа шийдвэрийг дагадаггүй намын дарга байх ч хэрэггүй гэж зарим гишүүд нь сошиалд бухимдлаа илэрхийлж эхэлжээ. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Бага хурлын шийдвэрийг хурдан дагаж биелүүлэх ёстой бөгөөд АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах ёстой юм.

7°C
