Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЕРӨНХИЙ САЙДАД ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ АСУУДЛААР НУУЦААР, ЦААСААР САНАЛ ХУРААЖ БАЙНА

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тус тогтоолын төсөлд Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэж 14 мега төсөл, бүсчилсэн хөгжлийн бодлого зэргийг хэрэгжүүлэх асуудлыг тусгаад байгаа.

Харин төв талбайд жагсагчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн хэдэн тэрбумын үнэ бүхий тансаглал нь түүний өндөр албан тушаалтай холбоотой бөгөөд энэ нь авлигын ноцтой хэрэг ч байж болзошгүй асуудлыг хөндөөд байгаа билээ. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлого нотлохыг шаардаад 21 хоносон ч орлогоо нотлож чадаагүй юм. Харин хувийн асуудлаа төрийн асуудал болгож Хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан билээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 25 гишүүнээс 20 нь хуралд оролцож, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх тогтоолын төсөл дээр нууцаар, цаасаар санал хураахаар боллоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд үг хэлэхдээ анхны 126 гишүүнтэй холимог тогтолцоотой парламентыг бүрдүүлсэн тухай ярилаа. Тиймээс Үндсэн хуулийг өөрчилсөн гурван нам хамтарч Засгийн газар байгуулах нь зүйтэй гэж үзэж АН, Хүн намыг Засагтаа ажилд авсан тухай хэлж байна. Олонхийг авсан МАН дангаараа Засгийн газар байгуулаагүй нь Үндсэн хуулийн зөрчил гэж хуульчид хэлж байсан ч энэ үгийг Ерөнхий сайд огт тоолгүй, харин ч Үндсэн хуулийн дагуу хийсэн гэж өөрийнхөөрөө тайлбарлаж байна.

Өнгөрсөн 10 сарын хугацаанд 14 мега төсөл, эрчим хүчний суурь реформ, бүсчилсэн хөгжил зэргийг эхлүүлсэн гэж хэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрын хувь заяатай холбоотой. Шинэчилсэн парламентын анхны Засгийн газар хэмээн өөрийгөө өмөөрч, энэ Засгийн газар үлдэх ёстой гэж тайлбарлаж байна.  

Харин хүүгийнх нь тансаг хэрэглээтэй холбоотой мэдээллийг АТГ-т өгсөн бөгөөд 17 сая төгрөгийн үнэтэй бөгж, 500 мянган төгрөгийн үнэтэй бугуйвч бэлэглэсэн гэдгийг хэллээ. Харин энэ мөнгө хаанаас гаралтай эх сурвалжийг тайлбарлаагүй юм.

02 Jun 2025 02:53PM
294
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ