ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ 17 ГИШҮҮН ДЭМЖСЭНЭЭР ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХЭЭР БОЛЛОО

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 25 гишүүнээс 23 нь өнөөдрийн хурлын ирцийг бүрдүүлсэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газарт итгэл хүлээлгэх тогтоолын төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Баярбаатар саналыг нууцаар цаасаар хураах горимын санал гаргаснаар тооллогын комисс байгуулахаар болсон юм. Ингээд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг нууцаар болон цаасаар авч 23 гишүүнээс 17 нь дэмжсэнээр Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхийг байнгын хороо дэмжлээ.
02 Jun 2025 04:02PM
294
Сэтгэгдэлүүд

11°C
