Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ МАН-ЫН БҮЛГИЙН ХУРАЛД ЭВСЛИЙН ЗАСГИЙН ГАЗРАА ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ ГЭЖ МЭДЭЭЛЭЛ ӨГЧЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан буюу эвслийн Засгийн газарт итгэл үзүүлэх тогтоолын төслийг УИХ-д өргөн бариад байна. Тэрээр бүсчилсэн хөгжлийн бодлого, 14 мега төслийг хэрэгжүүлэхэд итгэл үзүүлэх асуудлыг хөндөөд байгаа юм.

Харин үүний өмнөх долоо хоногт МАН-ын Бага хурлыг хуралдуулж, Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах эсэх асуудлаар санал хураасан байдаг.  Тэрээр МАН-ын Бага хуралд АН-ыг гэрээгээ зөрчсөн хэмээн мэдээлэл өгч, АН-ыг Засгийн газраас гаргах эсэх асуудлаар бага хурлын гишүүдээсээ санал хурааж, Бага хурлын гишүүд нь МАН дангаараа Засгийн газраа бүрдүүлэх нь зүйтэй гэж шийдсэн юм. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн МАН-ын бүлгийн хурал дээр МАН-ын Бага хурлын шийдвэрийг биелүүлэхгүй буюу АН-ыг Засгийн газраас гаргахгүй, зөвхөн энэ Эвслийн Засгийн газартайгаа цаашид ажиллана гэж бүлгийн гишүүддээ мэдээлэл өгчээ. 

02 Jun 2025 04:51PM
Б.БОЛД
367
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ