Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
1979 ОНООС ХОЙШ ТӨРСӨН ХҮМҮҮСИЙН ТӨЛСӨН ШИМТГЭЛИЙН 4 ХУВИЙГ НЭРИЙН ДАНСАНД ХАДГАЛАХ ХУУЛЬ ӨРГӨН БАРИНА

Хамтарсан Засгийн газар 14 мега төсөл, бодлогын шинэчлэл хийхээр гэрээ байгуулсны нэг нь татвар, тэтгэврийн шинэчлэл байсан. Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорсны дараа Нийгмийн даатгалын болон тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой хуулиудыг УИХ-д өргөн барихаар болсныг өнөөдөр салбарын сайд Л.Энх-Амгалан мэдээллээ. Өнгөрсөн хугацаанд ард иргэд нийгмийн даатгалын шимтгэл өндөр байгаа асуудал, тэтгэвэр хэтэрхий бага байгаа зэргийг хөндөж, Засгийн газарт шаардлага тавьж байсан ч Засгийн газар чихгүй, дүлий явж ирсэн билээ. Гэтэл отгон хуралдаанаар дээрх асуудлыг шийдэхийн тулд Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-д өргөн барихаар болсон байна. Ингэснээр ахмадууд олон эх үүсвэрээс тэтгэвэр авдаг болох юм байна. Тэтгэвэр авч байгаа нийт иргэдийн 54 хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр мөнгө авдаг буюу нэг эх үүсвэрээр авдаг байсныг өөрчилж, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах буюу суурь тэтгэвэр авдаг болох юм байна.

Өөрөөр хэлбэл, 20-иос дээш жил ажилласан даатгуулсан даатгуулагч тэтгэврийн доод тэтгэвэр авдаг байсныг өөрчилж, өндөр насны суурь тэтгэвэр болон шимтгэл, ажилласан жилээс хамаарч нэмэлт тэтгэвэр авдаг болох юм байна. Мөн ажил олгогчид НД-ын шимтгэл төлдөг байсныг өөрчлөх юм байна. Нийгмийн даатгал төлдөг иргэдийн шимтгэлийн 4 хувийг өөрийн нэрийн хуримтлал дээр бичдэг байхаар УИХ-д хууль өргөн барих юм. Энэ нь  Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоо, хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлж, 1979 оноос хойш төрсөн хүмүүсийн шимтгэлийн 4 хувийг хувийн нэрийн дансанд хадгалж өгөх юм байна.

 

 

04 Jun 2025 01:41PM
350
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ