Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН, Х.НЯМБААТАР НАР НЭГ ТАЛД АЖИЛЛАЖ БАЙНА

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 11:00 цагт хуралдахаар болсон. Тус намын Удирдах зөвлөлийг 32 хүн бүрдүүлдэг бөгөөд дараагийн Ерөнхий сайдын нэрийг тодруулах юм. Одоогийн байдлаар Ерөнхий сайдад хэд хэдэн хүний нэр яригдаж байна. Огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тал УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хотын дарга Х.Нямбаатар нар нэг тал болсон бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон бусад гишүүдийн талаас Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулах юм байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хотын дарга Х.Нямбаатар нар дундаасаа нэг хүнийг дэвшүүлэхээр төлөвлөж, Удирдах зөвлөлөөс санал авахаар бэлтгэсэн байна. 

Ингээд МАН-ын Удирдах зөвлөл санал хурааж дараагийн Ерөнхий сайдын нэрийг тодруулж, МАН-ын бага хуралд оруулна, эсвэл бага хурлын эрхийг эдэлж буй Удирдах зөвлөлөөр эцсийн шийдвэрийг ч гаргаж болзошгүй юм байна.

06 Jun 2025 11:02AM
Б.БОЛД
423
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ