Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАР ДАРААГИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ҮЛЭМЖ ЭРХ МЭДЭЛТЭЙ ҮЛДЭХИЙГ ХҮСЧ БАЙНА

Монголын Засгийн газар тогтворгүй байх нь чухал юм уу, хулгай дээрэм хийдэггүй, нэр цэвэр, шударга хүмүүсээр дүүрэх нь чухал юм уу гэдгээ МАН мэдэхээ байгаад уджээ. Хулгай, авлига, худал хуурмаг хүмүүсээс хуулийн аргаар салж чаддаггүй МАН-д дотоод ардчилал, нээлттэй, ил тод байдал үгүйрч, хоосроод байна.

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэд УИХ итгэл хүлээлгээгүй. Түүнийг хулгай, авлигатай нэр холбогдсон тул дахин итгэж чадахгүй гэсэн юм. Гэхдээ итгэл хүлээлгэхгүй гээд орхих биш буруу зүйл хийсэн бол хуулийн шийтгэлээ авдаг болсон цагт Ардын нам дотроосоо цэвэршиж, нэр цэвэр буюу эрдэм номтой хүмүүс хойморт гарах боломж бүрдэх юм. Гэвч байдал одоо ч муу хэвээр үргэлжилсээр байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнийн талд зогсож, ямагт дэмжинэ гэдгээ илэрхийлсэн нь түүнд хуулийн хариуцлага хүлээлгэхгүй гэдэгтэй агаар нэг илэрхийлэл юм. Тийм ч учраас дараагийн Ерөнхий сайдад өөрсдийн талын хүнийг буюу бүр болж өгвөл байраа солих сонирхолтой байгаа юм байна. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга болохоор бодож байна. Тийм ч учраас МАН-ын Удирдах зөвлөлд одоог хүртэл нэрээ танилцуулаагүй буюу Ерөнхийлөгчийн талын нэрийг дэмжихгүй байна. 

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дараагийн Ерөнхий сайдын нэрийг тодруулна. Цаасан дээр бичсэн дүрмээр бол ийм. Гэхдээ хаалттай хаалганы цаана Удирдах зөвлөлийн 32 гишүүний хэн ч ийм дүрмээр Ерөнхий сайдыг тодруулдаггүй гэдгийг мэднэ. Зөвхөн огцорсон Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарын тохироогоор буюу хэнийг дараагийн Ерөнхий сайдад дэмжинэ тэр хүнийг МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал дэмжиж “тодруулсан” царайлаад ард түмэнд зарладаг. Энэ бол МАН-ын дотор өрнөж буй улс төр.

Ард түмэн МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, тодорхой шалгуур тавиад тэр шалгууртаа тэнцсэн хүнийг Ерөнхий сайд болгож байна гэж боддог. Гэхдээ 100 гаруй жилийн түүхтэй МАН-д ийм гоё дүрэм үйлчилдэггүй нь харамсалтай. Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд ч хаалттай хаалганы цаадах тохироогоор тодрох гэж байна.

09 Jun 2025 11:05AM
Б.БОЛД
526
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ