
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг МАН-ын Бага хурал тодруулж байна. МАН-ын Удирдах зөвлөлд Ерөнхий сайдаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг танилцуулж, Удирдах зөвлөлийн 32 гишүүн бүгд дэмжсэн байна. Ингээд МАН-ын Бага хуралд оруулж танилцуулсан ч заалнаас гурван хүн нэрээ дэвшүүлжээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, мөн Хэнтий аймгийн харьяат, МАН-ын Бага хурлын гишүүн н.Нэргүй нар өөрийнхөө нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлсэн байна. МАН-ын Бага хурлын асуулт хариултын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хэнтий аймгийн харьяат, Бага хурлын гишүүн н.Нэргүй нар нэрээ татжээ.
Одоо УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын хооронд өрсөлдөөн болж, асуулт хариулт үргэлжилж байна.

7°C
