МАН-ЫН БАГА ХУРАЛ АСУУЛТ, ХАРИУЛТААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

МАН-ын Бага хурлаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг тодруулна. МАН-ын удирдлагуудын зүгээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн ч заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өөрийнхөө нэрийг дэвшүүлээд байна. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хэнтий аймгийн харьяат н.Нэргүй нар өөрсдийнхөө нэрийг заалнаас дэвшүүлсэн ч удалгүй эргүүлэн татсан билээ.
Тэгвэл яг одоо Ерөнхий сайдад өрсөлдөж байгаа Г.Занданшатар, Г.Тэмүүлэн хоёрын дунд бага хурлын гишүүд асуулт, хариулт өрнүүлж байна. Үүний дараа нууц санал хураалтаар Ерөнхий сайдыг тодруулах юм байна.
09 Jun 2025 03:27PM
274
Сэтгэгдэлүүд

7°C
