
МАН-ын Бага хурлаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг тодруулна. МАН-ын удирдлагуудын зүгээс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн ч заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өөрийнхөө нэрийг дэвшүүлээд байсан. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хэнтий аймгийн харьяат н.Нэргүй нар өөрсдийнхөө нэрийг заалнаас дэвшүүлсэн ч удалгүй эргүүлэн татсан билээ.
Тэгвэл Ерөнхий сайдад өрсөлдөж байгаа Г.Занданшатар, Г.Тэмүүлэн хоёрын дунд бага хурлын гишүүд асуулт, хариулт өрнүүлж дуусан, нууцаар санал хураалтыг явуулсан юм. МАН-ын Бага хурал 445 хүн санал өгч 67 хувийн саналаар Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг дэмжсэн байна. Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн 32 хувийн санал авчээ.
Цаашид УИХ хуралдаж, Ерөнхий сайдыг санал хураалтаар томилох юм.

11°C
