Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Г.ЗАНДАНШАТАР ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН ТУЛД ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШИЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайдад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг МАН-ын бага хурал нэр дэвшүүлээд байна. Ингээд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэж байна. Тэрээр Ерөнхий сайдад нэр дэвшсэн шалтгаанаа Үндсэн хуульд өөрөө хийсэн өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах гэж нэр дэвшлээ гэж хариуллаа. Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар 2019, 2022, 2023 онуудад Үндсэн хуульд гурван удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Тэрээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхдээ Ерөнхий сайд өөрөө танхимын гишүүдээ томилж, чөлөөлдөг болох эрхтэй болгосноос гадна Хүн намын Т.Доржхандын гомдлоор Засгийн газрын дөрвөн сайд давхар дээлтэй байж болох өөрчлөлтийг өөрчилж, 100 хувь давхар дээлтэй болгох боломжтой болгосон.

Мөн сонгуулийн холимог тогтолцоотой болгож, 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг жагсаалтаар сонгодог байх өөрчлөлтийг хийсэн юм. Тэгвэл тэрээр Үндсэн хуульд хийсэн өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайд болохоор нэр дэвшсэн гэж хэллээ.

12 Jun 2025 12:26PM
Б.БОЛД
254
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ