Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН "ЗӨВШӨӨРСНӨӨР" МОНГОЛ УЛСЫН 34 ДЭХ ЕРӨНХИЙ САЙДААР Г.ЗАНДАНШАТАРЫГ ТОМИЛЛОО

Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийн тансаг хэрэглээ нь түүний өндөр албан тушаалтай холбоотой авлигын гэмт хэрэг хэмээн ард иргэд үзэж, огцрох амархан жагсаалыг хийсэн. Үүний үр дүнд Ерөнхий сайдыг огцруулж, дараагийн шинэ Ерөнхий сайдыг МАН-ынхан нэр дэвшүүлж, УИХ-ын нэгдсэн чуулганаар томиллоо.

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томиллоо. Тэрээр эдийн засагч мэргэжилтэй, УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, дэд сайд зэрэг албан тушаалыг хашиж байсан. Гэхдээ 2024 оны УИХ-ын сонгуулиар тойргоосоо гарч чадаагүй бөгөөд ард иргэд түүнийг өнгөрсөн дөрвөн жилд тааруу ажилласан хэмээн сонгоогүй юм. Тэгвэл МАН-ын удирдлагууд хуралдаж, дараагийн Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн нөлөөлөл байсан гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдыг сонгохдоо УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, МАН-ын генсек нар зөвлөлдсөний үр дүнд Г.Занданшатарыг дэмжсэн гэх мэдээлэл бий. Эх сурвалжийн мэдээлснээр Ерөнхийлөгчийн зүгээс Г.Занданшатараас өөр хүний нэрийг санал болгосон ч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ зөвшөөрөөгүй юм байна. 

Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар урд шөнө тамгаа гардан авсан бөгөөд тэрээр татварын дарамтыг багасгаж, төсвийн тодотгол хийж 2,3 их наядаар зардлыг хасна гэдгээ мэдээлсэн. Мөн өмнөх Засгийн газрын ажлыг үргэлжлүүлнэ гэсэн юм. Шинэ Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-аар батлуулах ёстой. Хэдэн сайд, хэдэн яамтай байх асуудлыг Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд байгуулах юм.  

13 Jun 2025 10:53AM
Б.БОЛД
231
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ