
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилоод байна. Тэрээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ-д өргөн барьж батлуулах ёстой. Гэвч одоог хүртэл бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг эцэслээгүй бөгөөд УИХ-ын Байнгын хорооны дарга нараас Засгийн газрын бүтцийг хэрхэн хийх талаар санал авч байна.
Харин УИХ-ын гишүүн Э.Болормаа өөрийн албан баланкан дээр гишүүдээс санал авч олон удаа томилогдсон сайд нарыг дахин томилохгүй байх саналыг МАН-ын Удирдах зөвлөлд гаргажээ. Одоогийн байдлаар УИХ-ын 30 гишүүн энэ албан бичигт гарын үсгээ зуржээ. Учир нь өмнөх Ерөнхий сайдын танхимд ажилласан сайд нарыг танхимынхаа эсрэг ажилласан тул дахин томилж болохгүй гэж үзэж байгаа юм байна. Мөн УИХ-ын гишүүн Э.Болормаа нь Засгийн газрын гишүүдийг зөвхөн УИХ-ын гишүүдээс томилохыг шаардсан байна.
Гарын үсэг зурсан УИХ-ын гишүүд
Э.Болормаа
Ж.Алдаржавхлан
Н.Алтаншагай
Ч.Анар
А.Ариунзаяа
Х.Баасанжаргал
О.Батнайрамдал
Х.Бадамсүрэн
Б.Бат-Эрдэнэ
Б.Баярбаатар
Х.Булгантуяа
Ж.Галбадрах
Д.Ганмаа
М.Ганхүлэг
Х.Жангабыл
С.Зулпхар
Г.Лувсанжамц
М.Мандхай
Ч.Номин
О.Номинчимэг
Д.Рэгдэл
П.Сайнзориг
О.Саранчулуун
Ц.Сандаг-Очир
н.Соронзонболд
Г.Тэмүүлэн
Б.Уянга
Д.Үүрийнтуяа
Б.Хэрлэн
С.Эрдэнэбат

9°C
