
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ байгуулж чадахгүй байна. Үүнээс болж яам, агентлагуудын ажил зогсож, төрийн алба эзэнгүйдээд байна. Монгол төрийн ажил зогсолтгүй урагшлах ёстой ч яам, тамгын газрууд шинэ сайдаа хүлээж, ажил зогсонги байдалд орсныг мэдээлж байна. Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын ЕНБД Я.Содбаатар нар өнөөдрийг хүртэл МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг товлоогүй бөгөөд огцорсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зааврын дагуу танхимаа бүрдүүлэх шантаажинд өртөөд байна. Учир нь МАН-ын 30 гишүүн хуучин сайд нарыг томилохгүй байх албан бичгийг МАН-ын Удирдах зөвлөлд хаягласан ч МАН-ын ЕНБД Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нар одоог хүртэл энэ албан бичгийг Удирдах зөвлөлөөрөө хэлэлцүүлээгүй байгаа юм. Ингээд шинэ танхим хэдэн бүтэц, хэдэн сайдтай байх хувилбар ч эцэслэгдээгүй байна.

9°C
