
Ерөнхий сайд Г.Занданшатар Хүн, ИЗНН, Үндэсний эвсэлтэй хамтрах санал хүргүүллээ. Энэ нь МАН-ын Бага хурлын гишүүд АН-тай хамтрахгүй байх нь зөв гэж улс төрийн шийдвэр гаргасантай холбоотой буюу Бага хурлын гишүүдийн санаа бодлыг урвуулж ашигласан үйлдэл болж байна. МАН-ын Бага хурлын гишүүд олонхи буюу 50+1 санал авсан хэрнээ бусад намуудтай хамтарч Засгийн газар байгуулах нь Үндсэн хуулийн зөрчил гэж үзсэн байдаг. Гэвч МАН-ын удирдлагууд парламент дахь бусад намуудтай л хамтрахгүй бол төр засгийг удирдаж чадахгүй гэдгээ хэдэнтээ харуулж байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АН, Хүн намтай хамтарч эвслийн Засгийн газар байгуулсан. Гэвч шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар Л.Оюун-Эрдэнийн үйл хэргийг залгамжилж бүр том их эвслийн Засгийн газар байгуулах саналаа УИХ дахь Хүн нам, ИЗНН, Үндэсний эвсэлд хүргүүлээд байна. Энэ нь МАН-ын Бага хурлын гишүүдийн урмыг хугалсан үйлдэл болжээ.
Өнөөдөр парламент дахь санал авсан намууд хуралдаж, Засгийн газарт хамтарч ажиллах эсэхээ шийдэх юм байна.

11°C
