Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ИЗНН 100 САЯ ДОЛЛАР ЗАХИРАН ЗАРЦУУЛАХЫН ТӨЛӨӨ ЗАСАГТ “ХАМТРАНА”

Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-ыг Засгийн газартай хамтрах санал хүргүүлсэн. 126 гишүүнтэй парламентад дөрөвхөн суудалтай нам Засгийн эрхэнд гарах ийм тогтолцоо Монголд байхгүй буюу Үндсэн хуульд бичигдээгүй байхад Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д хамтрах санал хүргүүлсэн нь МАН-ын гишүүддээ итгэхгүй байна уу гэдэг хардлагыг төрүүлж буй.

Мөн Үндэсний эвсэл, Хүн намуудад ийм санал хүргүүлсэн. Олонхийг бүрдүүлж байгаа МАН парламент дахь бусад намуудтай хамтардаг стандарт бус Засгийн газар байгуулах нь хэрээс хэтэрсэн бөгөөд хууль ёсны Засгийн газар байгуулж чадахгүй байгаа нь өөрийн намын гишүүддээ итгэдэггүй, МАН-ын дотоод хагарал тогооноос хальсныг илтгэж байна. ИЗНН-ын Б.Батбаатар чуулганы танхимд байгаль орчны асуудлыг чухалчлан Г.Занданшатараас зарим зүйлийг асууж байсан. Учир нь ногоон салбарыг буюу Байгаль орчны яамыг ИЗНН авахыг санаархаж байгаа төдийгүй ирэх жил Монгол Улсад болох COP-17 -гийн 100 сая ам.долларын төсвийг захиран зарцуулах далд хүсэлтэй байгаагаа илэрхийсэн байдаг. Тиймээс ИЗНН-ын хувьд Засгийн газрын саналаас татгалзаж чадахгүй буюу улс төр дэх дөрөвхөн суудалтай намын хувьд тэнгэрийн од атгасантай ижил боломж гэж тэд харж байгаа юм. Байгаль орчны яам хариуцан зохион байгуулах COP-17 цөлжилттэй тэмцэх НҮБ-ын хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах юм. Тиймээс Байгаль орчны яаманд хэн сайдаар ажиллана тэр хүн 100 сая долларыг захиран зарцуулах бөгөөд МАН-аас УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд ийм санаархал асар их байгааг өмнө нь удаа дараа илэрхийлж байсан. Харин ИЗНН их эвслийн Засгийн газарт ажиллавал БО-ны сайдыг авах хүсэлтэй байгаа юм.

Харин МАН-ынхан Үндсэн хууль зөрчсөн их эвслийн Засгийн газрыг зөвшөөрөөд явбал Монголд хууль засагладаггүй, хүн засагладаг гэдгийг утгаар нь харуулах юм.

17 Jun 2025 11:39AM
Б.БОЛД
418
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ