
Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй, Л.Оюун-Эрдэнийн батлуулсан бүтцээр ажиллахаар болсон байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын танхимыг хэрхэн бүрдүүлэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх болсон юм. Ерөнхий сайд Г.Занданшатар 23 сайд, 21 яамтай буюу өмнөх Засгийн газрын данхар бүтцийг хэвээр үргэлжлүүлэхийг хүслээ. Ингээд найман сайдыг улираан томилж, шинээр найман сайдыг томилохоор болжээ. Эдгээрт,
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар С.Бямбацогтыг,
Шадар сайдаар Н.Учрал, С.Амарсайхан нарыг,
Батлан хамгаалахын сайдаар Д.Батлут,
Эрүүл мэндийн сайдаар Ж.Чинбүрэн,
Нийгмийн хамгааллын сайдаар Б.Аубакир,
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдаар Г.Дамдинням,
Зам тээврийн хөгжлийн сайдаар Б.Дэлгэрсайхан,
Сангийн сайдаар Б.Жавхлан,
Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Э.Батшугар,
ХЗДХ-ийн сайдаар Л.Мөнхбаатар,
ССАЖ-ийн сайдаар Ч.Ундрам,
Барилга хот байгуулалтын сайдаар Б.Бат-Амгалан
Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг,
ХХААХҮ-ийн сайдаар Ж.Энхбаяр
Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн нарыг томилохоор багаа бүрдүүлжээ. Мөн Засгийн газар их эвслийн буюу ИЗНН, Үндэсний эвсэл, Хүн намуудтай хамтрах юм.

7°C
