Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Ч.НОМИНГИЙН ТОЛГОЙЛЖ БАЙСАН ССАЖЯ-НД АТГ ШАЛГАЛТ ХИЙЖ ЭХЭЛЖЭЭ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхим бүрэлдэхүүнээрээ огцорсон. Тус танхимд ССАЖ-ийн сайдаар ажиллаж байсан Ч.Номингийн үйл ажиллагаанд ноцтой асуудлууд байсан тул Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд АТГ-аас шалгалт оруулжээ. Соёлын яам өнгөрсөн жил өргөжин спорт, залуучууд, аялал жуулчлалын салбарыг нэгтгэн нэг яам болгосон. Тэгвэл төсвийн үргүй олон зуун тэрбумын зардлуудаас эхлүүлэн үр ашиггүй төслүүд, соёл урлагийн ажиллагаануудыг зохион байгуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй асуудал яригдаж байна. 

Соёлын сайд асан Ч.Номин өөрийн зөвлөх С.Оюунбилэгийг тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж, төсвийг захиран зарцуулсан зэрэг олон ноцтой асуудлууд байгаа юм байна. Тухайлбал, тус яамны харьяа агентлаг, газруудад их хэмжээний мөнгийг яамнаас шилжүүлэн дундаас нь ССАЖ-ийн сайд асан Ч.Номин өөрийн хамаарал бүхий этгээдүүд рүү мөнгө гаргаж авдаг байсан асуудал ч энд яригдаж байна. 

Соёлын сайд асан Ч.Номин ажиллах хугацаандаа 8 Төрийн нарийн бичгийн даргыг халж сольж, газар хэлтсийн олон ажилтнаа халсан байна. 

26 Jun 2025 04:00PM
Б.БОЛД
713
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ