УИХ-ЫН ГИШҮҮН Ж.ГАЛБАДРАХЫГ АВЛИГЫН ХЭРГЭЭР ШАЛГАЖ БАЙНА

УИХ дахь МАН-ын гишүүн Ж.Галбадрахыг АТГ-аас авлигын хэрэгт холбон шалгаж эхэллээ. Тэрээр хувийнхаа төрийн бус байгууллагаар дамжуулан Боловсролын сайд П.Наранбаярын шийдвэрээр 1.2 тэрбум төгрөг авсан хэрэгт буруутгагдаж байна. Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах нар Шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, захирал нар юм. Албан тушаал, танил тал, шашин шүтлэгээрээ холбоотой эдгээр гишүүд татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшсан байна.
УИХ-ын гишүүн Ж.Галбадрах нь МАН-ын жагсаалтын 11-т бичигдэж гишүүн болсон. Уг нь Сонгуулийн хуулиар улс төрийн нам зөвхөн өөрийн гишүүний батлахтай хүнийг нэр дэвшүүлдэг. Гэвч Ж.Галбадрах нь сонгуульд нэр дэвшсэний дараа МАН-ын батлахыг авч тус намын гишүүн болжээ. Түүнтэй хамт МАН-ын жагсаалтын Г.Лувсанжамц, С.Эрдэнэбат, Д.Энхтүвшин, Д.Ганмаа нар МАН-ын гишүүний үнэмлэхийг авсан байдаг.
27 Jun 2025 02:51PM
262
Сэтгэгдэлүүд

7°C
