Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Г.ЗАНДАНШАТАР: ЕВРО АЗИЙН 5 ОРНЫ МАЛ, МАХНЫ ХУДАЛДААНД МОНГОЛ ОРОХ БОЛОМЖТОЙ

УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайдын цаг буюу өнөөдрийн сэдэв нь хөдөө аж ахуйн бодлоготой холбоотой мэдээллийг өглөө. Монголын малчдын хөдөлмөр үнэгүйдэж, бэлэн мөнгөгүй болоод олон жил болж байна. Тиймээс эхний ээлжинд малын мах, арьс ширний бүтээгдэхүүний экспортод Монгол Улсын Засгийн газар хэр анхаарч байгааг иргэд сонирхжээ. Энэ асуултанд Ерөнхий сайд Г.Занданшатар хариулсан юм.

Тэрээр хэлэхдээ “Малыг эрүүлжүүлэх бодлого хэрэгжүүлж, дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас сүүлийн хоёр жилд малын өвчлөл гараагүй байхыг шаарддаг. Мөн Евро азийн таван оронд мал, махан бүтээгдэхүүний 12 тэрбум долларын импортын худалдаа байна. Үүний 20 хувьд Монгол Улс өрсөлдөх зорилт тавьсан ч монголын талд мал, мах бэлтгэх бэлтгэл ажил огт хийж чадахгүй байна” гэсэн юм.  

27 Jun 2025 03:54PM
394
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ