Өнөөдөр
Jun 8, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
МАН-ЫН ЖАГСААЛТЫНХАН СОНГУУЛЬД НЭР ДЭВШСЭНИЙХЭЭ ДАРАА МАН-Д ЭЛСЧЭЭ

2024 оны УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, 78 гишүүнийг тойргоос, 48 гишүүнийг намын жагсаалтаар сонгосон. Ингээд 2024 оны сонгуулийн үр дүнгээр МАН-ын жагсаалтын 18 гишүүн тус намаас сонгогдож УИХ-ын гишүүн болсон юм. Улс төрийн аливаа нам УИХ-д нэр дэвшигчиддээ тус намын гишүүн байх үндсэн шалгуурыг тавьдаг ч эрх баригч МАН энэ зарчмыг зөрчжээ. Тодруулбал, МАН-ын жагсаалтын зарим гишүүн сонгуульд нэр дэвшсэнийхээ дараа МАН-ын гишүүний батлахыг өвөртөлсөн байна.

Тухайлбал, МАН-ын жагсаалтын нэгдүгээрт бичигдэж УИХ-ын гишүүн болсон Г.Лувсанжамц, жагсаалтын гуравдугаарт бичигдэн Ч.Анар,  жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн О.Саранчулуун, жагсаалтын тавдугаарт бичигдсэн Д.Ганмаа, жагсаалтын долдугаарт бичигдсэн  С.Эрдэнэбат, жагсаалтын есдүгээрт бичигдсэн Д.Энхтүвшин, жагсаалтын 11 дүгээрт бичигдсэн Ж.Галбадрах нар сонгуульд нэр дэвшсэний дараа МАН-д элсэж, батлах авсан байна. Улс төрийн намын жагсаалтаар сонгогдож УИХ-ын гишүүн болсон дээрх жагсаалтынхан дотор авлигын гэмт хэрэгт нэр холбогдож, АТГ-т шалгуулж байгаа цөөнгүй гишүүн байгаагийн нэг нь УИХ-ын гишүүн Ж.Галбадрах юм. Тэрээр хувийн төрийн бус байгууллагаар дамжуулан татвар төлөгчдийн мөнгөнөөс 1,2 тэрбум төгрөгийг шамшигдуулаад байгааг АТГ тогтоожээ.

30 Jun 2025 10:11AM
Б.БОЛД
369
Сэтгэгдэлүүд
Иргэн2025-06-30 20:29202.9.40.104
Заавал нам байх алба уу? Цус сэлбэж ард түмний төлөөлөл оруулж ирэх нь намд чинь л олон хүн нааштай харах биз...
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ