Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЗАСГИЙН ГАЗАР ОГЦОРДОГ ӨДӨР БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯР “ШИНЭ МОНГОЛ” КОЛЛЕЖДОО ИХ СУРГУУЛИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЖЭЭ
Монгол Улсын Засгийн газар 2025 оны 6 дугаар 03-ны өдөр огцорч бүх сайд нар дараагийн Засгийн газрыг томилогдтол сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах шийдвэрийг УИХ гаргасан. Энэ хугацаанд сайдын үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн тушаал гаргах тэр дундаа ашиг сонирхлын зорилготой шийдвэр гаргах эрхгүй. Чоно борооноор гэдэг шиг төрийн сайдын хувьд ёс зүйгүй үйлдэл юм. Гэвч Боловсролын сайд П.Наранбаяр 2025 оны зургадугаар сарын 5-ны өдөр Боловсролын сайдын тушаалаар өөрийнхөө “Шинэ Монгол” дээд сургуулийг Их сургууль болгох тусгай зөвшөөрлийг гаргасан байна.
Дээд сургуулийн бүрэлдэхүүн сургуулийг бие даасан коллеж болгож 2025 зургадугаар сарын 7- нд тушаал гаргасан. Өөрөөр хэлбэл, нэг сургуулийг 2 хувааж их сургууль, коллеж болгож 2 ангилалд хамруулан хууль зөрчин тусгай зөвшөөрөл олгосон байна.
Ангилал тогтоосон ажлын хэсгийн бүрэлдэхүүн журмын дагуу байгуулагдаагүй бөгөөд талуудын төлөөллийг хангаагүй байна. Мөн шаардлага хангаагүй үзүүлэлттэй 7, 8 сургуулийг их сургууль болгох шийдвэр гаргаж тусгай зөвшөөрөл олгожээ. Энэ дагуу шударга бус шийдвэр, ашиг сонирхлын зөрчилтэй илт хууль бус шийдвэр болсон гэж хувийн сургуулиуд гомдол гаргаж байгаа юм.
30 Jun 2025 05:37PM
Б.БОЛД
409
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ