ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР МОНГОЛБАНКИНД АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛИЙН ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХЫГ "ҮҮРЭГДЭВ"

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж ахмадуудын тэтгэврийн зээлтэй холбоотой зарим шийдвэрийг гаргахаар хуралджээ. Тухайлбал, арилжааны банкууд ахмадуудад тэтгэврийн 50 хувийг зээлж, 50 хувийг сар бүр ахмадуудын гарт олгодог байсан. Үүнийг ахмадууд эсэргүүцэж, 100 хувь зээлмээр байна хэмээн цуглаад байгаа юм. Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд хандаж ахмадуудын зээлийн 50/50 гэсэн зарчмыг өөрчилж, 70/30 болгох эсвэл ахмадын хүссэнээр 100 хувь зээл олгодог байхыг судалж, журмандаа өөрчлөлт оруулах асуудлаар ярилцжээ.
Өөрөөр хэлбэл, Засгийн газраас хараат бусаар ажиллах ёстой Монголбанканд хандаж ахмадын зээлийн журмыг өөрчил гэж байгаа нь засаглалын хувьд ойлгомжгүй байдалд оруулж байна. Ингээд Ерөнхий сайдын чиглэлийн дагуу Монголбанкны мөнгөний бодлогын хороо хуралдаж шийдвэр гаргах юм байна.
03 Jul 2025 03:05PM
409
Сэтгэгдэлүүд

7°C
