Өнөөдөр
Jul 22, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
НОЁН УУЛЫН АЛТЫГ УХАЖ МОНГОЛЫН ТӨР ЦАЛИН, ТЭТГЭМЖЭЭ ОЛГОНО ГЭВ

Монгол Улсын эдийн засаг тэр дундаа валютын нөөц эрс багасаад байна. Энэ нь нүүрсний худалдаа эрс буурч, хятадын тал авахгүй байгаатай холбоотой юм байна. Тиймээс Засгийн газар ээлжит бусаар хуралдаж нүүрс зарагдахгүй байгаа тул Ноён уулын алтыг ухаж, валютын нөөцийг нэмэгдүүлнэ гэж ярьж байна. Энэ тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээллээ. Тэрээр төсвийн орлого тасалдаж байгаа учраас Ноён уулын алтыг ухаж, төрийн албан хаагчдын цалин, тэтгэмжийг олгохоос өөр шийдэл байхгүй байгааг мэдээллээ. 

Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумд оршдог. Энэ уул нь археологийн үнэт олдвор, Хүннүгийн булш зэрэг түүхэн дурсгалуудтай бөгөөд Монголын эртний нүүдэлчдийн соёлын чухал хэсэг юм. 1924-1925 онд Оросын судлаачид Ноён уулын дурсгалт газарт анх археологийн малтлага хийж, Хүннүгийн соёлын биет өвийг нээсэн байна. Манай улсын нутагт хүннү нарт холбогдох дурсгалууд болох булш оршуулга, хот суурингийн үлдэгдэл цөөнгүй байдаг юм. XX зууны 20-иод онд Төв аймгийн Борнуур сумын нутагт Ноён уул хэмээх газраас асар том булшнууд олдсон нь Хүннүгийн язгууртны булшнууд байсан юм. Хүннүчүүд язгууртан ноёдоо оршуулахдаа газарт 7-12 метр ба түүнээс гүнд, дотор, гадна хоёр давхар дөрвөлжин байгууламжийг мод, дүнзээр бариад түүн дотроо модон авсанд нас нөгчигсдийн шарилыг эд агуурсын хамт оршуулдаг байжээ.

04 Jul 2025 02:55PM
404
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ