Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ХӨГЖЛИЙН БАНКНЫ 350 САЯ ДОЛЛАРЫН БОНДЫГ ЗАМЫН ЗАСВАРТ ЗАРЦУУЛНА ГЭЖ САЙД НАР БУЛААЦАЛДАЖ БАЙНА

Монгол Улсын валютын нөөц эрс буурч байгаа төв банкнаас мэдээлсэн. Тэгвэл Хөгжлийн банк өнгөрсөн зургаадугаар сард олон улсын хөрөнгийн зах зээлд 350 сая ам.долларын бондыг амжилттай арилжсан байна. Гурван жилийн хугацаатай, 8.5 хувийн тогтмол хүүтэй энэхүү бондыг Австрийн Венийн хөрөнгийн биржид бүртгэжээ.

Хөгжлийн банк энэхүү эх үүсвэрийг гадаад өрийн удирдлагыг үр ашигтайгаар хэрэгжүүлэх, хөгжлийн шинэ төслүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилгоор ашиглана хэмээн мэдээлсэн байна. Гэвч Засгийн газар дээр зарим сайд нь Хөгжлийн банкны 350 сая долларын бондоор үйлдвэр барьж, үр ашигтай зарцуулна гэхээс илүү авто замын бүтээн байгуулалт, засваруудад зарцуулахаар булаацалдаж эхэлснийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал хэлж байна.

04 Jul 2025 03:06PM
284
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ