Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Т.ДОРЖХАНД ГЭМТ ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДСОН БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ ОГЦРУУЛАХГҮЙ ГЭВ

Засгийн газрын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаярыг Ерөнхий сайд Г.Занданшатар улираан томилсон. Гэвч тэрээр өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхим огцрох үеэр өөрийн хамаарал бүхий “Шинэ Монгол” сургуульд тусгай зөвшөөрөл олгож, их сургууль болгосон байдаг. Үүнээс гадна Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн албан тушаалыг ашиглаж УИХ-ын гишүүн Ж.Галбадрахын хувийн төрийн бус байгууллага руу 1,2 тэрбум төгрөг олгосон зэрэг ноцтой асуудалд нэр холбогдоод байна. УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Боловсролын сайд П.Наранбаяр нар нэг сургуулийн үүсгэн байгуулагч, захирал нар байсан бөгөөд шашин шүтлэгээрээ ч холбоотой гэдгийг зарим хүмүүс мэдээлдэг. Гэтэл төрийн өндөр албыг хувийн ашиг сонирхолдоо ашиглаж, хувийн бизнесээ бусдын боломжийг булааж дэмжсэн үйлдэл гаргаад байга билээ. Энэ үйлдэлтэй холбоотой УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, П.Сайнзориг, н.Батсүмбэрэл нарын гишүүд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах албан бичгийг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлээд байгаа билээ.

Гэтэл Хүн намаас Засгийн газарт томилогдсон Шадар сайд Т.Доржханд Боловсролын сайд П.Наранбаярын гэм буруутайг тогтоох хүртэл огцруулахгүй хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

04 Jul 2025 03:48PM
551
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ