Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
13-19 НАСНЫХАН МАШИН ХУЛГАЙЛЖ, БУСДЫГ ХУТГАЛЖ ГЭМТЭЭЖЭЭ

Тээврийн хэрэгсэл хулгайлан бусдыг хутгалж, зугтаасан бүлэг этгээдүүдийг баривчиллаа.Улаанбаатар хотод оршин суух хаягтай, 15н настай У, 16 настай Г,  19 настай Б, 13 настай А, 14 настай М нар нь Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс  "Toyota Harier"  "Toyota prius 11" маркийн тээврийн хэрэгслүүдийг хулгайлан, Сэлэнгэ аймгийн нутагт орхиж явжээ. Улмаар энэ сарын 03-ны өдөр мөн аймгийн Баянгол сумын нутгаас "Toyota Harier" маркийн тээврийн хэрэгслийг хулгайлж унаж явахдаа бусадтай маргалдаж 1 удаа хутгалж, гэмтээн зугтаасан байна.

 Уг этгээдүүд нь СХД-н 21-р хорооны нутаг дэвсгэрээс Toyota prius 41, Subaru Forester маркын тээврийн хэрэгслүүдийг хулгайлан зугтаасныг шуурхай эрэн сурвалжилж, Налайх дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрээс дайчилан баривчлаад байна.

Иймд иргэд жолооч та бүхэн тээврийн хэрэгсэлээ хулгайд алдахаас сэргийлж харуул хамгаалалттай газар байрлуулах, тээврийн хэрэгсэлийнхээ хаалганы болон асаалтын системийн хуучирч элэгдсэн голыг солиулах, тээврийн хэрэгслээ онгорхой орхихгүй байх урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

07 Jul 2025 09:59AM
324
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ