
Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад удаагүй байна. Засгийн газрын харьяа агентлагуудын дарга нарын дунд халаа сэлгээ хийж эхлээд байна. Эдгээрийн нэг нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргыг шинээр томилохоор яригдаж эхэлжээ. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдаар томилогдоод байгаа Г.Дамдинням өөрийн найз Г.Амартүвшинг томилуулахаар хөөцөлдөж байна. Г.Амартүвшин нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2024 оны УИХ-ын сонгуульд түүнд нэр дэвших мандат олгоогүй юм. Гэхдээ Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “Эрчис Монгол” компани байгуулж захирлаар нь томилоод байсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг АМГТГ-ын даргаар томилуулахаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Г.Дамдинням хөөцөлдөж байгаа бөгөөд тэд Хөгжлийн банкнаас 33 тэрбум төгрөгийн зээлийг хууль бусаар авсан хэрэгт нэр холбогдож байсан юм.
Мөн АМГТГ-ын даргаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн найзыг, МАН-ын генсек Я.Содбаатар одоо тус газарт ажиллаж байгаа н.Энхжинг томилуулахаар тус тусдаа хөөцөлдөж байна.
Ашигт малтмал, газрын тосны газар нь уул уурхайн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг компаниудад өгдөг маш том эрх мэдэлтэй бөгөөд мэдээлэлд хэн ойр байна тэд уул уурхайн баялагт эзэн суух боломжийг эрэлхийлдэг онцгой салбаруудын нэг юм. Тиймээс ч төрийн тэргүүнээс эхлүүлээд МАН-ын генсек, салбарын сайд нар нь АМГТГ-т эрх мэдэлтэй болж, өөрийн хүнээ “байршуулах” гэсэн уралдааныг эхлүүлсэн байна.

3°C
