Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Г.ЧИНЗОРИГИЙГ ОНЦ ХЭРЦГИЙГЭЭР ХҮНИЙГ АЛАХ ГЭХ ЗҮЙЛ АНГИАР ШАЛГААД ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЖЭЭ

Холимог тулааны тамирчин Г.Чинзоригийн бусдыг зодож танхайрч буй бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдаж, нэлээд шүүмжлэл дагуулаад байсан . Уг хэрэг энэ оны зургаадугаар сарын 26-ны өдөр 17:00 цагийн орчимд болсон. Иргэн Г.Чинзориг нь Чингэлтэй 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Халиун" авто засварын газарт иргэн "Т"-ийг ул ялих зүйлээс болж маргалдан тэвэрч унаган нуруу, толгой хэсэгт гурван удаа өшиглөн зодож, улмаар хохирогч ухаан балартан биеэ хамгаалах чадваргүй байх үед уг үйлдлийг таслан зогсоох гэсэн "Б"-ийн үйлдлийг үл харгалзан үргэлжлүүлэн авто машины төмөр эд ангийг зэвсгийн чанартайгаар ашиглан зодож онц харгис хэрцгийгээр хүнийг санаатай алахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл "Хүнийг алах"-ийн 2.1 "онц харгис хэрцгийгээр", 2.7 "хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж" дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2025 оны долоодугаар сарын 31-ний өдөр тус тус шүүхэд шилжүүлэх саналтай харьяа прокурорын газарт шилжүүлж шийдвэрлэсэн.

 

01 Aug 2025 02:39PM
461
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ