Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ОЛИГАРХИУДААС БҮРДСЭН ЕРӨНХИЙ САЙДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЗӨВЛӨЛ ХАЙГУУЛЫН САЛБАРТ ТӨРӨӨС АНХААРАХЫГ ХҮСЧЭЭ

Ерөнхий сайд Г.Занданшатар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн байгуулсан эдийн засгийн зөвлөлийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон. Тус зөвлөлд монголын толгой баячууд байдаг бөгөөд эдийн засгийг хэрхэн сайжруулах талаар саналаа солилцдог юм. Тэгвэл тус зөвлөл хуралдаж байгалийн баялгийн асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Уул уурхайн хайгуулын салбарыг бодлогоор дэмжих буюу хайгуул хийх суурь санхүүжилтыг улсын төсвөөс шийдэх асуудлыг “монголын алт” корпорацийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн хөндсөн байна. Энэ тухай эдийн засагч Н.Энхбаяр ч яриад байгаа билээ. Мөн тус салбарын эрх зүйн зохицуулалтыг нээлттэй, уян хатан болгоогүйн улмаас олон асуудал ужгирч, энэ салбарт бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж хэлжээ.

05 Aug 2025 11:12AM
259
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ