Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Г.ЗАНДАНШАТАР “ЭРДЭНЭТ”, “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” КОМПАНИУДЫН 10-66 ХУВИЙГ ХУВЬЧИЛНА

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн өмчит зарим компаниудыг хувьчлах асуудлыг хэлэлцжээ. Учир нь төрийн өмчит компаниудын тоог цөөлж, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлийг Г.Занданшатарын Засгийн газар баримтлаж байгаа юм байна. Тиймээс эхний ээлжинд 20 компанийг 2024-2028 оны үндсэн чиглэлд оруулж, 10-66 хүртэлх хувийг хувьчлах юм . Үүнд, “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Монголросцветмент”, эрчим хүчний 11 компани, МИАТ, Төрийн банк, ХАА-н бирж, Үндэсний давхар даатгал зэрэг 20 компаний 10-66 хувийг Монгол болон гадаадын хөрөнгийн биржээр дамжуулж хувьчлахаар болсныг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл мэдээллээ.  

06 Aug 2025 01:52PM
388
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ