“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” КОМПАНИЙГ НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД БҮРЭН ШИЛЖҮҮЛНЭ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгой түлш” компанийг нийслэлийн өмчид бүрэн шилжүүлж дуусгахаар болжээ. Улаанбаатар хотын гэр хорооллын иргэд 2019 оноос эхлэн сайжруулсан шахмал түлш хэрэглэж ирсэн. Тус түлшийг үйлдвэрлэхийн тулд Дулааны хоёрдугаар станцыг түшиглэн “Тавантолгой түлш” компани байгуулан нийслэлчүүдэд сайжруулсан түлш борлуулж эхэлсэн байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд тус үйлдвэрт технологийн болон үйлдвэрлэлийн алдаа олон гарчээ. Мөн хангалтгүй ажиллаж байгаа тул удирдлагыг өөрчилж, нийслэлийн өмчит шилжүүлэх ажлыг өнгөрсөн жилээс эхлээд байсан юм. Ингээд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Тавантолгой түлш” компанийг нийслэлийн өмчид бүрэн шилжүүлж дуусгахаар болжээ.
06 Aug 2025 02:17PM
299
Сэтгэгдэлүүд

12°C
