“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫН ЗАХИРАЛ С.НАРАНЦОГТ 30 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл төрийн өмчийн компаниудын захирлуудын дундаж цалин 20-30 сая төгрөг ба түүнээс дээш байгааг өнөөдөр мэдээллээ. Хамгийн өндөр цалинтай захирлуудад "Эрдэнэс Монгол" компанийн захирал С.Наранцогт, "Эрдэнэс тавантолгой" компанийн захирал Х.Мөнхжаргал нар 30 гаруй сая төгрөгийн цалинтай байна.
"Эрдэнэс Монгол" компанийн захирал С.Наранцогт нь "Эрдэнэс Монгол"-ын захирлаар томилогдохоосоо өмнө хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн, дарга, Сангийн яамны газрын даргаас Төрийн нарийн бичгийн даргын албан тушаал, мөн "Эрдэнэс тавантолгой" компанийн БЭТ зэргээр томилогдож байсан юм.
06 Aug 2025 02:32PM
290
Сэтгэгдэлүүд

7°C
