Өнөөдөр
Jul 22, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Н.ТАВИНБЭХ: ЭНЭ САРЫН 1-НД БОЛСОН ОСЛЫГ МЭДЭЭЛЖ СЭРГЭЭН ЗАСАХ АЖИЛД СААД БОЛЖ БАЙНА

"ДЦС-3" ТӨХК-нд наймдугаар сарын 01-ний өдөр осол гарсныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс болж  сэргээн босголтын ажилд саад учирч байна хэмээн тус компанийн БЭТ Н.Тавинбэх мэдээллээ. Тус станцад өнгөрсөн өвөл 15 удаа гэмтэл гарчээ. Өөрөөр хэлбэл, байдаг л нэг гэмтэл хэмээн тайлбарлаж байна. Засгийн газраас томилогдсон БЭТ Н.Тавинбэх  "ДЦС-3" ТӨХК-д шинэчлэл хийж, үргүй зардал дээр анхаарч ажиллахаас гадна үүнд дургүйцсэн хүмүүс мэдээлэл тарааж, нийгэмд буруу ойлголт төрүүлсэн байж болзошгүй гэв.

Тиймээс хууль хяналтын байгууллагаар шалгуулах юм байна. Станцад осол гарч байхад нэгэндээ туслахын оронд бичлэг хийж зарсан асуудалд харамсаж байна. Ийм хүн хамт олны дунд байх ёсгүй гэж үзэж байна хэмээн мэдээллээ.

"ДЦС-3" ТӨХК-ний нийт тоноглолын 70 хувь нь ашиглалтын хугацаа дууссан байна. Тиймээс дор хаяж 60 хувийг нь бүрэн шинэчлэх шаардлагатай. Үүнд Засгийн газраас анхаарал хандуулж 2025 оны төсвийн тодотголоор нийт 75 МВт хүчин чадал бүхий хоёр машины санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгчээ.  Энэ мэт цаашдаа үе шаттайгаар шинэчлэл хийвэл, станцын ашиглалтын хугацаа цаашдаа 30-40 жилээр уртасна.

07 Aug 2025 01:31PM
З.ЗАЯА
349
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ