Өнөөдөр
Mar 13, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
Б.ЧОЙЖИЛСҮРЭН ОГЦРОХГҮЙ ГЭВ

Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сонгогдсон тойрогтоо давуу байдал үүсгэж, төсвийн мөнгийг үргүй зарсан асуудалд холбогдоод байна. Увс аймгийн 100 жилийн ойд зориулж эрчим хүчний салбар болон бусад ажлуудыг хийх зорилгоор 22 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гарган Увс аймагт зарцуулсан нь нийтийн эрх ашгийг бодсон бус зөвхөн тойргийн сонгогчдоо тойглосон увайгүй үйлдэл боллоо хэмээн иргэд буруутгаж байгаа юм. Тиймээс Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг ёсзүйгүй үйлдэл гаргасан хэмээн үзэж Засгийн газраас огцруулах асуудлыг сошиал орчинд хөндөөд байгаа юм. Өнөөдөр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл, тайлбар хэллээ.

Тэрээр эрчим хүнчий салбар угаасаа 100 гаруй жилийн түүхтэй тул эвдрэл гэмтэл их, ачааллаа даахгүй болсон, асуудлыг засна, сайжруулна гэхчлэн тайлбарлаж байна. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сайдын багцыг “миний багц” хэмээн хэлэхдээ ядаргаанд орсон байснаас буруу хэлсэн хэмээн өөрийгөө өмөөрлөө. Энэ асуудалтай холбогдуулан ёсзүйн хувьд хариуцлага хүлээхгүй буюу сайдаасаа огцрохгүй хэмээн мэдээллээ. 

07 Aug 2025 01:38PM
448
Сэтгэгдэлүүд
лшозо2025-08-07 13:47103.229.120.210
тэгвэл танхимаараа огцроорой
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ