МОНГОЛ УЛСЫН ЗУРГААН ИРГЭН БНСУ-Д БАРИВЧЛАГДЖЭЭ

Сөүл хотын нэгэн орон сууцны хороололд хэсэг залуус архидан согтуурч, чанга дуу чимээ гаргаж байгаа гомдлыг оршин суугчид цагдаагийн газарт гаргажээ. Цагдаагийн газрын мэдээлснээр оршин суугчдын дуудлагын дагуу 6 гадаад улсын иргэдийг саатуулсан бөгөөд бүгд хууль бусаар оршин суугч Монгол улсын иргэд байсныг КBS телевизийн мэдээгээр цацагдсан байна. Саатуулагдсан зургаан хүний хоёр нь өмнө нь танхайн хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсныг ч онцолжээ. Тэднийг БНСУ-ын Хууль бус оршин суух асуудал эрхэлсэн Цагаачлалын албанд шилжүүлж, холбогдох байгууллагууд эдгээр иргэдийг албадан нутаг буцаах арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.
07 Aug 2025 01:50PM
357
Сэтгэгдэлүүд

12°C
