Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОЛОН ЦАГ ХҮЛЭЭСНИЙ ЭЦЭСТ ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНТАЙ УУЛЗЖЭЭ

ОХУ-ын Владивосток хотод Дорнын эдийн засгийн чуулган 10 дахь жилдээ болж байна. Улс орнуудын төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн нарын оролцдог тус уулзалтад энэ жил Ерөнхий сайд Г.Занданшатар 75 хүний бүрэлдэхүүнтэй очоод байна. Өчигдөр орой орон нутгийн цагаар 23.00 цагийн орчимд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай олон цаг хүлээсний эцэст уулзжээ. Ингээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэд хэдэн зүйлийг онцолсон байна. Тэрээр “Өнгөрсөн онд манай хоёр орны харилцаа эергээр өрнөж, худалдааны эргэлт 17 гаруй хувиар өссөн сайн үзүүлэлттэй байна. Манай уламжлалт томоохон төслүүдийн хувьд урагштай байна” гэжээ. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар “Гурван улсын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтын үеэр Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх улс төрийн шийдвэр гарсанд баяртай байна. Их эрдэмтэн М.Ломоносовын ‘Оросын хүч чадал Сибирээр өсөн нэмэгдэнэ” хэмээн хэлсэнчлэн ‘Сибирийн хүч – 1’ төсөл амжилттай хэрэгжсэн бөгөөд одоо ‘Сибирийн хүч – 2’ төслийн хэрэгжилт эхлэх гэж байна. Энэ томоохон төслийг бодит ажил хэрэг болгохын төлөө таны гаргасан хүчин чармайлтад чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн хэлжээ.

05 Sep 2025 03:01PM
144
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ