Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарыг орон тооны бус зөвлөхөөр томилжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарыг орон тооны бус зөвлөхөөр томиллоо. УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарыг МАН 2024 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвших эрх олгоогүй юм. Учир нь түүнийг нүүрсний 40 их наядын хэрэгт холбож шалгаж байгаа талаар АТГ-аас зарласан. Мөн Ц.Анандбазарыг ХХААХҮ-ийн сайд асан Ж.Бадамжунайгийн авлигын хэрэгт холбогдуулан шалгасан юм. Гэвч Ерөнхий сайд Г.Занданшатар авлига хулгайн хэрэгт нэр холбогдож шалгуулж байгаа хүнийг орон тооны бус зөвлөхөөр томилжээ. Олны яриагаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг Ц.Анандбазарын барьсан бага тэнгэрийн аман дахь хаусанд амьдарч байсан гэх ярий бий.
08 Sep 2025 04:33PM
287
Сэтгэгдэлүүд

11°C
