
Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцлээ. Мөн УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа УИХ-ын нэгдсэн чуулганыг удирдахдаа хууль зөрчсөн асуудлыг хэлэлцэж эцэслэн шийдвэрлэлээ. Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын 95-р тогтоолыг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хууль зөрчин баталсан нь тогтоогдсон байна.
Тиймээс УИХ-ын 95-р тогтоолыг хүчингүй болгож, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөнийг тогтоолоо. Ингэснээр Ерөнхий сайдын Г.Занданшатарын Засгийн газар бүрэлдэхүүнээрээ бүрэн эрхээ хэрэгжүүлэх юм. Харин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлж, эргүүлэн татахаар болж байна.

11°C
