Өнөөдөр
May 25, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
МАН-ЫН ЖИРИЙН ГИШҮҮД ИХ ХУРАЛД ОРОЛЦОХ ТӨЛӨӨЛӨГЧИДДӨӨ ХУЛГАЙЧТАЙ ТЭМЦЭХИЙГ ЗАХИЖЭЭ

Эрх баригч МАН-ын Их хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд хийх гэж байна. Тус хурлын хамгийн чухал асуудал нь МАН-ын даргыг шинээр сонгох юм. Өнгөрсөн есдүгээр сарын 27-ны өдөр МАН-ын бага хурал хуралдсан боловч дүрмийн олон алдаа гаргасан гэж МАН-ын гишүүд үзэж буй. Тухайлбал, МАН-ын бага хурлаар МАН-ын даргад нэр дэвшигчдийн нэг нь нийт гишүүдийн 3/2 санал авч байж МАН-ын даргад ялалт байгууллаа гэж үздэг. Гэтэл МАН-ын бага хурал даргалагч Ж.Бат-Эрдэнэ эхний санал хураалтаар нэр дэвшигчид 3/2 санал авч чадаагүй тул хоёр дахь шатны санал хураалтыг зохион байгуулсан. Ингэхдээ Тооллогын комиссын дарга Ж.Алдаржавхлангаар хоёр дахь шатны санал хураах шинэ журам зохиолгож санал хураасан байна.

Өөрөөр хэлбэл, МАН-ын даргад нэр дэвшигч Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын нэрийг бичиж өрсөлдүүлэлгүй, ганцхан Д.Амарбаясгалангийн нэрийг саналын хуудсанд бичиж гишүүдээсээ санал хураасан нь хууль дүрмийн бус гэж МАН-ын бага хурлын гишүүд үзжээ. Тус санал дүрмийн бус санал хураалтыг үүрийн 4-5 цагийн орчимд авсан байдаг. Ингэж МАН-ын даргын сонгуулийг дүрмийн бус аргаар зохион байгуулсан тул МАН их хурлаа зохион байгуулж МАН-ын шинэ даргыг сонгох гэж байна. МАН-ын гишүүд дээрх асуудлаас болж үндсэндээ хоёр хуваагдаад байна.

Нүүрсний хулгайд холбогдсон хэсэг этгээдүүд байхад нөгөө талд авлига хулгайтай тэмцэх ёстой гэсэн МАН-ын гишүүд ч бий. Тиймээс МАН-ын анхан шатны байгууллагын гишүүд намынхаа их хуралд оролцох төлөөлөгчдөд хулгай, луйвартай тэмцэхийг хатуу сануулж, захиж байгаа мэдээллийг ч өгч байна.

23 Oct 2025 03:40PM
514
Сэтгэгдэлүүд
зөв 2025-10-23 16:4866.181.176.169
зөв шдэ
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ