Өнөөдөр
May 1, 2026
Улаанбаатар
Ам.доллар (USD)
УИХ-ЫН ШИНЭ ДАРГА ХЭН БОЛОХ ВЭ

Эрх баригч МАН-ын УИХ дахь бүлэг эдгээр өдрүүдэд УИХ-ын шинэ даргыг томилох ёстой. УИХ-ын даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан нүүрсний хулгайн хэрэгт холбогдсоны улмаас УИХ дахь АН-ын бүлэг Д.Амарбаясгаланг чуулганы хуралдааныг удирдах ёсзүйгүй хэмээн улс төрийн мэдэгдэл гаргасан байдаг. Мөн УИХ -ын 67 гишүүн гарын үсэг зурж УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах асуудлыг УИХ-д өргөн бариад байсан юм. Гэвч түүний асуудлыг хэлэлцэхээс өмнө УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч, өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн хуралдаанаар гишүүдийн олонхи УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чуулганы хурал удирдах ёсзүйгүй хэмээн огцруулсан.

Тэгвэл УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа МАН дараагийн УИХ-ын шинэ даргыг бүлэг дотроосоо тодруулах ёстой. УИХ-ын МАН-ын бүлэг товчхондоо хоёр хуваагдсан бөгөөд жагсаалтын гишүүд Д.Амарбаясгалангийн талд зогссон бол тойргийн дийлэнх гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарын үйл ажиллагааг зөв хэмээн нэг тал болоод байна. УИХ-ын даргыг Д.Амарбаясгалангийн талаас тодруулах уу, Г.Занданшатарын талаас байх уу гэдэг маргаан МАН-ын гишүүдийн дунд ид өрнөсөн бөгөөд тодорхой нэр дурьдагдаагүй байна. УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан МАН-ын бага хурлын дүрмийг зөрчөөд зогсохгүй улмаар Засгийн газрыг Үндсэн хууль зөрчиж огцруулсан зэрэг томоохон асуудалд холбогдож, энэ үйлдлүүдээ жагсаалтын гишүүд болон УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагаар хийлгэсэн нь олны дургүйцлийг хүргээд байгаа юм.

Түүгээр зогсохгүй УИХ-ын Тамгын газрыг хувьдаа шахуу ашиглаж, УИХ-ын нийт гишүүдэд мэдээлэл хүргэх, түгээх, хуульүзүйн зөвлөгөө өгөх зэрэг үндсэн ажлыг нь хийлгээгүй нь УИХ-ын гишүүдийн талцлын нэг шалтгаан болжээ. УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж УИХ-ын Тамгын газрын ажилтнуудыг зөвхөн Д.Амарбаясгалангийн үг даалгавраар хөдөлгөсөн зэрэг нь УИХ-ын гишүүдийн уур бухимдлыг хүргэж, Б.Баасандорж нарыг төрд байлгах ёсгүй хүн гэдэг “ангилалд” оруулаад байна. Ийнхүү УИХ дахь МАН-ын бүлэг яаралтай хуралдаж, УИХ-ын шинэ даргыг томилох ажил үлдээд байна. Одоогоор Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон Х.Булгантуяа УИХ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж, төрийн хамгаалалтад орсон билээ.

24 Oct 2025 09:42AM
304
Сэтгэгдэлүүд
НүүрОнцлох мэдээУлс төрЭдийн засагЭрүүл мэндСоёл урлагСпортНийгэмВидеоБизнесБоловсролДэлхийдТехнологиШар мэдээ